Өнгөрсөн онд Хятад интернэт худалдаагаар дэлхийд тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-02-23 14:13:46

БЭЭЖИН. /TASS/. Өнгөрсөн оны дүнгээр Хятад улс экспортын хэмжээгээр болон интернэт жижиглэнгийн худалдаагаар дэлхийд тэргүүлсэн тухай тус улсын Худалдааны сайд Гао Хучэн мэдэгджээ.

“Өнгөрсөн онд бид гадаад худалдааг тогтворжуулахад болон өрсөлдөх чадварт шинэ давуу талыг бий болгоход гол анхаарлаа хандуулж ажилласан. 2015 онд гадаад худалдаа явуулах нөхцөлийг сайжруулж, гадаадад худалдаа хийх загварыг шинэчлэн сайжруулснаас гадна худалдааны үйлчилгээг хөгжүүлэх тал дээр ажиллалаа” гэж Гао Хучэн онцлон тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, Хятадын интернэт-худалдааны хэмжээ өнгөрсөн онд 31.6 хувиар өсч, 3.2 триллион /их наяд/ буюу 490 тэрбум доллар болсон байна. “Гадаад худалдааны одоогийн загварын бүтцийг өөрчилсөн нь интернэт-худалдаа эрчимтэй хөгжихөд нөлөөлсөн” гэж Хятадын Худалдааны сайд онцлон тэмдэглэжээ.

2015 оны дүнгээр Хятадын Гадаад худалдааны хэмжээ 24.59 триллион юань буюу 3.64 триллион доллар болсон нь өнгөрсөн оныхоос 7 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ