Нэг хүртэлх насны 26 хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 12:56:04

Увс аймгийн хэмжээнд 2015 оны эхний 8 сарын байдлаар нэг хүртэлх насандаа 26 хүүхэд эндэж, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан байна. Жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй аж.


Нялхсын эндэгдэл Зүүнговь, Өндөрхангай, Тариалан суманд тус бүр хоёр, Түргэн, Тэс, Ховд, Зүүнхангайд тус бүр нэг, харин Улаангомд 16, бусад суманд гараагүй байна. 
Нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 26 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.6, өмнөх 4 жилийн дунджаас 0.9 промилээр тус тус буурчээ.
Осол гэмтлийн улмаас Увс аймагт 39 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 575 болсон байна. Осол гэмтлийн улмаас нас барагчдын тоо өмнөх 3 жилийн дунджаас 4.1 хувиар буурсан бол өвчлөгчдийн тоо 11 хувиар өсчээ.
Харин хорт хавдрын өвчлөл 150 болж нас баралт 104 гарчээ. Хорт хавдрын улмаас нас барагчдын тоо өмнөх 3 жилийн дунджаас 20.5 хувиар, өвчлөгчдийн тоо 2 дахин өссөн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 374-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 41 гаралтаар өссөн байна. 2015 оны эхний 8 сард гарсан халдварт өвчний тоо өмнөх 4 жилийн эхний 8 сард гарсан халдварт өвчний дунджаас 14.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд