Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ

Орон нутагт | Увс
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 12:53:06

Монголын төрийг 44 жил удирдсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ой энэ сарын 17-нд тохионо.

 
Түүний төрсөн өдрийг тохиолдуулан төрөлх Увс аймагт нь “Ю.Цэдэнбал өчигдөр, өнөөдөр” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотоос “Юмжаагийн Цэдэнбалын Гал Голомт” хөдөлгөөний тэргүүн Б.Бат-Амгалан, Түүхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэн, залуу судлаач Б.Болд-Эрдэнэ нарын хүмүүс хүрэлцэн ирж орон нутгийнхантай хамтран Ю.Цэдэнбалын намтар түүх, үйл хэргийн талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
 

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд