Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 47.8 хувиар тасарчээ

Орон нутагт | Увс
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 12:48:01

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор оны эхний 8 сард Увс аймгийн төсөвт 13.1 тэрбум төгрөг оруулахаас 12.6 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 3.2 хувиар тасарч явна.


Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулалгүйгээр аймаг өөрөө 5.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж төлөвлөгөөг 319.3 сая төгрөгөөр тасалдаад байна.  
Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 1.1 тэрбум төгрөгийг татвар, орлогын хэлбэрээр төвлөрүүлэхээс 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 44.9 сая төгрөгөөр давуулан биелүүлжээ. Аймгийн төсөвт өөрийн орлогоор 4.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 4.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 364.2 сая төгрөгөөр тасалсан байна.  
2015 оны эхний 8 сард улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх орлогуудаас аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын төлөвлөгөө 7.4 хувиар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 47.8 хувиар тус тус тасарч, бусад орлогын төлөвлөгөө 103.6-398.8 хувиар биелэгдсэн байна.

Мөн эхний 8 сард аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогуудаас орлого тодорхойлох боломжгүй иргэний орлого 33.3, цалингийн ашиг 8.6, үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 32.8, авто өөрөө явагч хэрэгслийн татвар 4.1, улсын тэмдэгтийн хураамж 15.9, газрын төлбөр 11.8, ойгоос хэрэглээний мод, түлээ ашигласны төлбөр 20.7, түгээмэл тархацтай ашигт малтмалын бусад нөөц ашигласны төлбөр 86.1, рашаан, ус ашигласны төлбөр 37.8, хог хаягдлын үйлчилгээний хураамж 16.6, хүү торгуулийн орлогын төлөвлөгөө 60.2 хувиар, нэр заагдаагүй орлогын төлөвлөгөө 4 хувиар тус тус  тасарч, бусад татварын орлогын төлөвлөгөө 2.6 хувиас 13.1 дахин давж биелсэн байна.  
Аймгийн төсвийн орлогын 64.9 хувийг тусламжийн орлогоор, 28.2 хувийг орлогын албан татвараар, 0.5 хувийг татварын бус орлогоор, 3.4 хувийг бусад татвар хураамжаар, 3 хувийг өмчийн татвараар бүрдүүлжээ.

Б.Батхүү
 

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд