Энэ хавар ЕБС- ийг 480 гаруй сурагч төгсөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-18 18:19:34

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч даваа гарагт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шалгалтад бүртгүүлсэн сурагч хараахан алга байна.

ЭЕШ- ын бүртгэл эхэлсэн даруйдаа сурагчид төдийлөн бүртгүүлэхгүй явсаар 3 дугаар сарын аравдын үеэр бүртгэл эрчимжиж эхэлдэг байна. ЭЕШ, шалгалтын бүртгэлтэй холбоотой шаардагдах мэдээллийг ирэх долоо хоногт сургууль бүрт очиж өгөхөөр төлөвлөж байгааг Боловсрол, соёлын газраас мэдээлсэн юм.

 Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалтыг урьдчилж биш ЭЕШ- тай хамтатган авахаар болсон байна. Төгсөгчид монгол хэл бичгийн шалгалтандаа 400 онооны босго давж, дараагийн шалгалтаа өгнө.

Дундговь аймгийн хувьд энэ хавар 480 шахам сурагч ЕБС- иа төгсөх бөгөөд үүн дээр МСҮТ- ийн төгсөгч болон урьд оны төгсөгч 50 гаруйгаар нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ