Онцгой байдлын офицерууд ур чадвараа дээшлүүлэхэд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-18 10:11:19

ОБЕГ-ын харьяа Орхон аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн боллоо.

 Тус зөвлөгөөнөөр офицер бүрэлдэхүүний манлайллыг дээшлүүлэхэд анхаарвал зохих зарим асуудлыг хэлэлцэж, албан бичиг боловсруулалт, компьютер, программ хангамжийг албаны ажилд ашиглах, байр зүйн зураг дээр ажиллах аргачлал, Онцгой байдлын албаны томъёолсон тэмдэг, гал унтраах хүн, хүч хэрэгслийн тооцоолол хийх, обектын онцлог галын болон шатлагын ачаалал тооцох, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох нь зэрэг сургалтуудыг зохион явууллаа. Түүнчлэн ОБЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар тушаал, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн хөтлөвөл зохих бичиг баримтын боловсруулалт, хорт хий утаанаас хамгаалах багны төрөл, ажиллах зарчим, багтай ажиллах үеийн тооцоо хийх аргачлал, гал унтраах байлдааны тархалт хийх, аврах олсоор төрөл бүрийн уяа зангидах зэрэг сэдвүүдээр танхимын болон хээрийн дадлага сургуулийг зохион байгуулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ