2.27 их наяд төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-17 11:16:41

Арилжааны банкдууд он гарснаас хойш 42 мянга 76 иргэнд 2.27 их наяд төгрөгийн орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн талаар Монголбанкнаас мэдээллээ.

Энэ сарын 16-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Арилжааны банкууд дээрх саналуудыг судлан үзэж, 19 мянга 481 зээлдэгчийн 584.1 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ