Амьжиргааны доод түвшнийг 163 мянгаас 183 мянга 700 төгрөгөөр тогтоожээ

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-02-16 12:33:21

УБСЕГ-аас энэ сарын 08-нд 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшнийг тогтоосон талаар өнөөдөр тус газрын Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг мэдээлэв.

Баруун бүсийн амьжиргааны доод түвшин 164 мянга 800 төгрөг, хангайн бүсэд 170 мянга 800 төгрөгөөр тогтоожээ. Харин төвийн бүсийн амьжиргааны түвшнийг 163 мянган төгрөг, зүүн бүсэд 163 мянга 700 төгрөг байгаа бол Улаанбаатар хотод 183 мянга 700 төгрөгөөр тогтоожээ.

Монгол Улсын өрхийн дундаж орлого 848.8 мянган төгрөг, зарлага 858.6 мянган төгрөг байгаа

Энэ нь оны мөн үетэй харьцуулахад 8.7-13 хувиар буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээнд 300 мянган төгрөг хүртэлх орлоготой өрх нийт 15.8 хувийг эзэлж байна. Харин 1.6 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 18 хувь байгаа аж.

Монгол Улс өрхийн орогын түвшнийг 5 бүлэгт хуваадаг. Хамгийн доогуур орлоготой бүлэг улсын нийт хэрэглээний 8 хувийг эзэлж байгаа бол өндөр орлоготой бүлэг 40 хувийг хэрэглэж байгаа юм хэмээн Б.Бадамцэцэг дарга хэллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ