Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-10 09:05:00

МОСКВА. /RIA Novosti/. Хятадад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Синьхуа агентлаг тус улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны мэдэгдлээс иш татан мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын зүүн өмнөд нутгийн Зянси мужийн 34 настай оршин суугч халдвар авсан байна. Түүнд нэгдүгээр сарын 28-нд Венесуэл улсад байхад нь халуурах, толгой нь өвдөх, толгой эргэх шинж тэмдэг илэрчээ. Хоёрдугаар сарын 5-нд эх орондоо ирснийх нь дараа уг эрэгтэйг тусгаарласан байна. Одоо халдвар авсан эрэгтэйн биеийн байдал сайжирч байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ.

“Зика” вирусийн халдвар дэлхийн баруун тал бөмбөрцөгт түргэн хурдацтай тархаж байгаа бөгөөд хэдийгээр өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдсэн боловч одоогийн байдлаар 55 орны 20-д нь халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Д.Жаргал
 

Холбоотой мэдээ