Халдвартын барилгын өргөтгөлийг ирэх жил ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 14:03:02

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас сумынхаа Эрүүл мэндийн төвийн халдвартын барилгад өргөтгөл хийх төсөл арга хэмжээг энэ сарын 02-ноос эхэллээ.

Сумын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хэрэгцээ шаардлагын үүднээс Халдвартын тасгийг ийнхүү өргөтгөх болсон байна. Тус барилгын ажлын гүйцэтгэгчээр “Баялаг говь” ХХК шалгарсан бөгөөд барилгын ажлын нийт зардалд улсын төсвийн 100 сая төгрөгийн санхүүжилтийг баталжээ. Харин энэ жил 50 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр тус компани ажиллаж байгаа юм. Халдвартын барилгын өргөтгөлийн барилгыг ирэх жил ашиглалтад оруулж хүлээлгэн өгнө.   

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд