Төлөөлөгчдийн тоог нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 11:23:35

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар сонгуулийн тухай хуультай холбоотой бүтцийн асуудлыг авч хэлэлцсэнийг тус байгууллагын ажлын албанаас мэдээллээ.

Хуульд заасны дагуу хөдөөний арван хоёр сум  тус бүрт нэг тойрог,  аймгийн төв Өлгий суманд оршин суугчдын тоо олон болж, багуудын тоо нэмэгдсэнээр 13 тойрог, Цагааннуур тосгон Ногооннуур сумтайгаа хамтран нэг тойрог, нийт 25 тойрог болж зохион байгуулагдан аймгийн хуралд 39 төлөөлөгч сонгогдохоор болов. Харин энэ шийдвэр нь дээд байгууллага зөвшөөрсний дараа  хүчин төгөлдөр болох юм байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ