Алеппо хотын иргэд Туркийг зорьж байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-05 09:44:47

ДАМАСК. /ВВС/. Сирийн Алеппо хотын ойролцоо өрнөж байгаа байлдааны ажиллагааны улмаас 70 мянга орчим сири Туркийн хил рүү дүрвэж байна гэж идэвхтнүүд мэдэгджээ.

Сирийн 70 мянга хүртэлх иргэн Туркийн хилийг зорьж байна гэж тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн байна. Харин ажиглагчдын бүлэг, Туркийг зорьж буй дүрвэгсдийн тоо 40 мянга орчим байна гэж мэдэгдэв.

Сирийн хамгийн том Алеппо хотын ойролцоо ОХУ эрчимтэй агаарын цохилт өгч, Сирийн Засгийн газрын давшилтад ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

Үүнээс гадна, Сири рүү хүч түрэн орохоор Турк бэлтгэж байна гэж тус улсыг ОХУ буруушаажээ.

Мөн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх хуурай замын цэргүүдийг Сири рүү илгээхэд бэлэн байна гэж Саудын Араб өчигдөр мэдэгдсэн байна.

Ирэх сард Брюссельд болох уулзалтын үеэр уг асуудлыг хэлэлцэж, АНУ тэргүүтэй эвслийн удирдлагууд шийдвэр гаргана гэж Саудын Арабын бригадын генерал Ахмад Бин-Хасан аль-Асири мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ