Пентагон: Европ дахь хүчнийхээ төсвийг нэмэгдүүлнэ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-02-03 09:16:48

ВАШИНГТОН. /ВВС/. “ОХУ-ын түрэмгийлэл” газар авч байгаатай холбогдуулан Европ дахь хүчнийхээ 2017 оны төсвийг дөрөв дахин нэмэгдүүлэх саналыг дэвшүүлнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер мэдэгдэв.

ОХУ нь АНУ-ын хувьд өсөн нэмэгдэж буй сорилт юм гэж тэрбээр мэдэгджээ.

2014 оны гуравдугаар сард Украины Крымын хойгийг ОХУ өөртөө нэгтгэсний улмаас тус улс болон АНУ, Өрнөдийн орнууд хоорондын харилцаа муудсан билээ.

Мөн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны зардлыг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг Пентагон дэвшүүлэх ажээ.

Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх агаарын ажиллагаанд оролцож байгаа АНУ-ын хүчнийхний лазерын удирдлагатай пуужин болон “ухаалаг тэсрэх бөмбөг” "цөөрч" байна гэж тэрбээр мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ