“Магнитскийн жагсаалт”-д таван хүнийг оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-02 13:31:47

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын эрх баригчид хориг арга хэмжээний “Магнитскийн жагсаалт”-д  таван хүнийг оруулсан тухай тус улсын Сангийн яам даваа гарагт мэдээлсэн байна.

Тус яамнаас мэдээлснээр, дээрх жагсаалтын шинэчилсэн хувилбарт мэдээлэлдээ Украины иргэн гэж мэдээлсэн Севастопольд төрсөн Алексей Аничин, мөн ОХУ-ын иргэд болох Евгений Антонов, Борис Кибис, Павел Лапшов, Олег Урзумцев нарыг оруулжээ.

Дээрх хүмүүсийг чухам ямар шалтгаанаар хоригийн жагсаалтад оруулсныг эсвэл тэд ямар албан тушаал хашдаг талаар АНУ-ын Сангийн яам тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Кибис, Лапшов, Уржумцев нар урьд нь ОХУ-ын Дотоод хэргийн яамны Мөрдөн шалгах хорооны ажилтнууд байсан бөгөөд ямар нэг хэмжээгээр “Магнитскийн хэрэг”-тэй холбоотой байсныг интернэт дэх нээлттэй эх сурвалжуудаас тодруулж чаджээ. Үүнээс гадна, Аничин ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд байсан бөгөөд 2011 оны зургадугаар сар хүртэл Мөрдөн шалгах хороог тэргүүлж байжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ