Цагдаагийн газар 1000 гаруй удаа хяналт шалгалт хийжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 18:08:50

Завханы Цагдаагийн газраас 2015 онд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 82 төрлийн нэгдсэн болон хэсэгчилсэн, нэг бүрчилсэн арга хэмжээнүүдийг зохион явуулжээ.

Эдгээр арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 615 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж,  1040 удаагийн хяналт шалгалтыг хийжээ. Харин хяналт шалгалтаар давхардсан тоогоор 2400 гаруй иргэд, төрийн алба хаагч нар цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллаж, 29000 орчим иргэн хамрагдсан байна.

Мөн 2015 онд орон нутгийн эрүү хэв журмын нөхцөл байдлын мэдээг 7 хоног, сар, улирал, жилээр тооцон гаргаж  аймаг, сумын ИТХ болон Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлагууд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, 60000 гаруй иргэнд мэдээллийг шууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэжээ.

Б.Мягмарсүрэн

 

 

Холбоотой мэдээ