Эрүүл мэндийн газар шинэ барилгынхаа үүдийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-27 17:27:01

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, өнөөдөр нээлтийн ёслол хийлээ.

Шинэ барилга улсын төсвийн 759 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. 2011 онд барилгыг эхлүүлсэн боловч төсөв санхүүтэй холбоотойгоор ажил нь удааширч байсаар өнгөрсөн онд барилгын гүйцэтгэлийг үргэлжлүүлж, улсын комисс оны сүүлчээр ашиглалтад хүлээн авчээ.

Эрүүл мэндийн газрын шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, бусад үйлчилгээ нэг дор төвлөрч, иргэд олон нийт болон эрүүл мэндийн салбарын албан хаагчдад чиглэсэн бодлого чиглэл нэг цэгээс хүрдэг боллоо гэдгийг тус байгууллагынхан онцолж байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ