Өршөөгдсөн иргэд дахин гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-26 11:32:49

Өнгөрсөн онд “Өршөөлийн тухай хууль”-иар 5000 гаруй иргэнийг гэмт хэргээс чөлөөлсөн. Гэвч  сүүлийн үед өршөөгдсөн иргэд дахин гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн тухай мэдээлэл байна.

ШЕЗ-өөс өршөөгдсөн ч дахин гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар  мэдээлэл өглөө. Хамгийн сүүлд л гэхэд, өршөөгдсөн хоёр иргэн хулгайн хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлүүлжээ. 2016 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар шүүхийн шатандаа шийдэгдэж “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдан суллагдсан иргэдийн нэгдсэн тоог ч эн эүеэр өгсөн юм. 4.1-д заасны дагуу эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн – 2176 хүн, 4.2-д заасны дагуу хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлсэн – 855 хүн байна. 5.1-д заасны дагуу эдлэх ёстой ялаас өршөөн хассан – 1942 хүн байгаа бол 7.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хянан хэлэлцэх шатанд 352 хүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нэгдсэн дүнгээр нийтдээ 5325 хүн өршөөлд хамрагдсан байна. ШШГЕГ-аас өршөөгдсөн иргэний 28 нь дахин гэмт хэрэгт холбогдсон тухай  мэдээлснээс үзвэл, хулгайлах 21, дээрэм нэг, залилан нэг, танхайрах гурав, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах хоёр гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь “Өршөөлийн тухай хууль”-аар суллагдсан иргэний 1.4 хувийг эзэлж байгаа юм.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ