Орон нутгийн замд осол гарч хүний амь эрсдэв

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-01-25 17:56:10

Өнгөрөгч амралтын өдөр Төв аймгийн Жаргалант суманд авто машины осол гарч, хүний амь эрсджээ.

Тодруулбал тус сумын нутаг Чавганцын гуу гэх газар Т.Prius  маркийн авто машины жолооч Б нь T.Cheizer  маркийн авто машины жолооч Ц-тэй  мөргөлдөж зорчигч 30 настай эрэгтэй Ү нас барсан байна. Үүнээс гадна нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Дандарбаатарын гудамж, Офицерийн аюулгүйн тойргийн  хойд замд марк дугаар нь тодорхойгүй  авто машины жолооч нь явган зорчигч 26 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээн ослын газрыг орхиж зугтсан хэрэг гарчээ.

Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 603 дуудлага мэдээлэл хүлээн авсны 501 нь зам тээврийн осол байв. Ослын улмаас 12  хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлэн саатуулсан байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ