Нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:04:34

Дорноговь аймгийн Мандах сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 113 мянган толгой мал тоолуулсан нь өмнөхөөсөө өссөн үзүүлэлт аж.

Өвөлжилтөд бэлтгэх албан даалгаврын дагуу өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 1000 боодол өвс, 10 тонн тэжээл татан төвлөрүүлсэн бөгөөд нэг боодол  өвсийг  5000 төгрөгөөр, нэг уут тэжээлийг 12000 төгрөгөөр борлуулж буй. Мандах сумын өвлийг өнөтэй давж байгаа  малчид  өвс, тэжээл  худалдан авах нь бага байгаа  аж.    

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ