Оскарыг зохион байгуулагчид Академийн гишүүдээ төрөлжүүлнэ гэв

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-01-23 12:40:59

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Эмэгтэй болон цөөнх болсон гишүүдийнхээ тоог 2020 онд багтаан хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Кино академийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагчид мэдэгдэв.

2016 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг энэ сарын эхээр танилцуулсан билээ. Үүнд дөрвөн төрлөөр 20 жүжигчин нэр дэвшсэн нь бүгд цагаан арьстан байсантай холбоотойгоор ихээхэн шүүмжлэл гарсан учир ийм шийдвэрт хүрлээ гэж Кино урлаг, шинжлэх ухааны академи мэдэгдсэн байна.

Кино найруулагч Спайк Ли болон жүжигчин Уилл Смит шагнал гардуулах ёслолыг мөн шүүмжилжээ.

Оскарын шагналд нэр дэвшигчдийг Академийн гишүүд санал хураалтаар тодруулдаг байна. Академи гишүүдийнхээ талаар нарийн мэдээлэл өгөөгүй хэдий ч 6000 орчим гишүүнтэй ажээ.

Тус академийн гишүүдийн 94 орчим хувь цагаан арьстан, 77 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэж “Los Angeles Times” мэдээлэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ