15 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалав

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-01-21 11:45:34

Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ны ээлжит арилжаагаар нэгж бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 15 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг арилжаалсан талаар Монголбанк мэдээлэв.

Тус арилжааг нийтэд мэдээлснээс хойш иргэн, аж ахуйн нэгжүүдээс нийт 24.3 тэрбум төгрөг буюу 1.5 дахин их ЗГҮЦ худалдан авах санал ирүүлжээ. Эдгээр саналыг судлан үзэж, 15 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг 13.56 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ.

Харин 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3 жилийн хугацаатай 15 тэрбум Засгийн газрын бонд (ЗГБ)-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн ч оролцох санал ирээгүй аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ