Гуантанамод 14 жилийг өнгөрүүлсэн хоригдол суллагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-20 13:38:44

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Гуантанамогийн шоронгийн хоригдол Захир Хамдуныг суллахыг АНУ-ын эрх баригчид зөвшөөрснийг тус улсын хүний эрхийн байгууллага болох “Үндсэн хуулийн эрхийн төв” /CCR/ мэдэгджээ. Хамдун нь тус байгууллагын үйлчлүүлэгч аж.

2002 оноос буюу 22 настайгаасаа эхлэн Гуантанамогийн шоронд хоригдсон одоо 36 настай Хамдунд ямар нэг ял оноогоогүй байна. Тэрбээр эрх баригчид ял оноогоогүй боловч суллахгүй байгаа хоригдлуудын жижиг бүлэгт харьяалагддаг байжээ. Харин одоо Гуантанамогийн хоригдлуудын хэрэг эрхэлсэн хороо түүнийг гуравдагч орон руу илгээхийг зөвшөөрчээ.

Хамдун Гунтанамогийн дүрэм журмыг даган мөрдөж байсан бөгөөд тэрбээр “шинэ амьдралыг эхлүүлэхэд” бэлэн байгаагаас гадна гэр бүл нь түүнийг гэртээ байлгах хүсэлтэй бөгөөд тэрбээр гэр бүлтэйгээ байж болно гэж тус комиссын гаргасан шийдвэрт дурдсан байна. Хамдун нийгэмших хүсэлтэй байгаа бөгөөд “хаашаа ч” шилжүүлсэн бэлэн гэж түүний өмгөөлөгч мэдэгджээ. Хамдуныг террорист “Аль-Каида” байгууллагын гишүүн байсан гэж сэжиглэж байжээ.

Кубын Гуантанамо арал дахь АНУ-ын цэргийн баазад одоогийн байдлаар 93 хүнийг хорьж байгаа бөгөөд тэдний 35-ыг нь гуравдагч орон руу шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ