Тавгийн ааруул 15-280 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-01-19 17:51:26

Архангай аймгийн Чулуут сумын малчдын цагаан идээний уламжлалт үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн нутагт орших Скай их дэлгүүр өмнөх талбайд болж байна.

Уламжлал болсон тус үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлөөс 10 гаруй нэр төрлийн 70 тонн цагаан идээгээр оролцож байгаа юм байна.

Цагаан сарын баярыг угтсан “цагаан идээг ченжгүй худалдаална” уриатай тус худалдаан дээр хорхой ааруул, чипсэн ааруул болон хэвд оруулсан ааруул кг нь 12.000-15.000, шар тос кг нь 10.000, тогооны өрөм 10.000-12.000, цагаан тос кг нь 7000, мэхээртэй тос кг нь 10.000, тавгийн хэлбэрт оруулсан ааруул кг нь 15.000, 25 ширхэгтэй нь 150.000, 45 ширхэгтэй 280.000 төгрөг гэсэн үнээр худалдаалагдаж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ