Шилдэг илтгэлийн уралдаанд сурагч Б.Минжин шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-19 17:09:36

“Хаврын баяр” арга хэмжээг энэ жил БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн 12 дугаар сарын 28-нд ЦДБЭЧ-ын дуучидтай хамтран хоёр орны уран бүтээлчид тоглолтоо толилуулсан бол өнөөдөр “Миний мэдэх Хятад орон” сэдэвт  шилдэг илтгэлийн уралдааны шилдгүүдийг тодруулаа.

Хятад хэл сонирхдог, судалдаг хүүхэд, залуусын дунд зарласан тус уралдаанд 40 орчим оюутан, сурагч оролцов. Үүнээс тэргүүн байранд “Үй цай” бүрэн дунд сургуулийн сурагч Б. Минжин, хоёрдугаар байранд Хятад-Монголын Найрамдал сургуулийн сурагч Вэйвэй, Син ли зэ сургуулийн сурагч О.Энхжин,  Монгол үндэсний сургуулийн оюутан Ши Вэн Хуй, гуравдугаар байранд Үй цай бүрэн дунд сургуулийн сурагч Б.Анужин, Монгол үндэсний сургуулийн оюутан Ши Вэн Хин, Син ли зэ дунд сургуулийн сурагч Б.Анужин, Их засаг олон улсын сургуулийн сурагч Д.Бадамсэд, Хүслийн-Өргөө дунд сургуулийн сурагч Ч. Амрида нар тус тус шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

“Хаврын баяр”-ын хүрээнд маргааш Улсын филармонийн тайзнаа “Шинэ оныг угтах Монгол-Хятадын нөхөрлөл” хүндэтгэлийн концерт болно.Түүнчлэн цагаан сарын дараа БНХАУ-ын Чөндү хотоос уран бүтээлчид Улаанбаатар хотноо тоглолтоо хийх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ