Өнжмөл өвсийг үнэгүй олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:32:59

Увс аймгийн 16 суманд өвөлжилт хүндрээд байна. Үүнтэй холбогдуулан Увс аймаг дахь Улсын нөөцийн салбарын 2012-2013 онд бэлтгэсэн өвсийг үнэгүй, 2014-2015 онд бэлтгэсэн өвсийг үнэтэйгээр малчдад олгож байна. Харин тэжээлийг 50 хувийн хямдралтай олгох аж.

Увс аймгийн Улсын нөөцийн салбар нь Тэс, Бөхмөрөн, Өмнөговь сумдад салбар цэгтэй байна. Өмнөговь сумын цэг дээр 2011-2012 онд бэлтгэсэн 130 тн өвс, харин аймгийн төвд 2012-2013 онд бэлтгэсэн 100 тн өнжмөл өвс, 100 тн тэжээл байна. Нийтдээ Увс аймаг дахь Улсын нөөцийн салбарын мэдэлд 230 тн тэжээл, 206 тн өвс байгаа аж.

Эдгээр өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрсэн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдад хүргүүлэхээр болсон бөгөөд тээврийн зардлыг тухайн сумдын ЗДТГ хариуцахаар болсон байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ