Биотехникийн зардалд 8 саяыг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:46:42

Баянхонгор аймаг энэ онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас Ан амьтанд биотехникийн арга хэмжээ авах зардалд 8 сая төгрөгийг тусгажээ.

Аймгийн нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сард ховор ан амьтан бүхий Эрдэнэцогт сумын Их бугат, Алтан булаг, Чаргайт,  Өлзийт сумын нутаг Бийрийн хөндий, Хярын нуур, Булаг, Цагаан хавцгай зэрэг 4 цэгт, Жаргалант сумын нутаг Цагдуул, З-р багийн төв, Хүрээний буур, Өлзийт мод, Эрдэнэцогт сумын  4-р баг Их бугат зэрэг газруудад нутагшин амьдардаг буга, янгир, аргаль зэрэг ховор ан амьтдад хужир мараа тавьж өгч, биотехникийн арга хэмжээ авчээ. Зуншлага оройтох, хоол тэжээлийн дутагдлаас ховор ан амьтадаа хамгаалах арга хэмжээг тогтмол зохион явуулж байхын чухлыг мэргэжилтнүүд хэлж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ