Зинь Лицюнь Азийн шинэ банкны ерөнхийлөгч боллоо

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-01-16 12:47:59

БЭЭЖИН. /RIA Novosti/. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Хятадын Сангийн дэд сайд асан Зинь Люцюнь тус банкны ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогдлоо. Энэ тухай Хятадын Сангийн сайд Лоу Зивэй мэдээлжээ.

“Өнөөдөр болсон ажлын хурлын үеэр Зи Лицюнийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгчөөр сонголоо” гэж Лоу Зивэй Бээжин хотод тус банкийг нээх ёслол эхлэхийн өмнө мэдэгдсэн байна.

Хятадын дарга Си Зиньпин тус улсын нийслэл Бээжин хотноо Азийн шинэ банкны ажлыг баяр ёслолын байдалтайгаар эхлүүлжээ. Үдээс хойш тус банкны удирдах зөвлөл хуралдаж, санхүүгийн тус байгууллагын захирлуудын зөвлөлийг сонгох аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ