Үхрийн махны үнэ 335-500 төгрөгөөр өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 15:51:06

“Баянзүрх” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд буюу 5500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байгаа талаар Нийслэлийн статистикийн газраас мэдээлэв.

Энэ долоо хоногт нэг килограмм мах дунджаар 4520 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6015 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.9 хувиар буюу 335 төгрөгөөр, үхрийн цул мах 7.1 хувиар буюу 500 төгрөгөөр өссөн байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.7 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 4.4 хувиар буюу 235 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ