Өмнөговь аймаг анх удаа 2 сая толгой мал тоолууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 14:59:38

Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Өмнөговь аймгийн мал таван төрөл дээрээ өссөн дүн гарчээ. Аймаг байгуулагдсанаас хойш анх удаагаа 2 сая мал тоолуулсан нь онцлог үйл явдал төдийгүй сүүлийн жилүүдэд өвөлжилт хаваржилт хүндрэлгүй онд мэнд өнтэй орсон нь мал өсөхөд таатай нөхцлийг бүрдүүлжээ.

Тэмээ 118 мянган толгой, адуу 74 гаруй мянга, үхэр 18 мянга, хонин сүрэг 447 толгой, ямаа 1 сая 300 толгойд хүрч өссөн байна. Аймгийн хэмжээгээр хамгийн олон адуу тоолуулсан сумаар Манлай, Номгон сум хамгийн олон ямаа буюу 193000 толгой ямаа тоолуулжээ. Тэгвэл Ханбогд сум 23 гаруй мянган толгой тэмээ, мөн 3000 гаруй толгой үхэр тоолуулж, хамгийн олон тэмээтэй, үхэртэй сум болсон байна. Харин Ханхонгор сум 47 мянга гаруй толгой хонь тоолуулж аймгийнхаа хамгийн олон толгой малтай сумаар шалгарлаа.

                Өмнөговь  аймаг  С.Сумьяа

Холбоотой мэдээ