Сирийн асуудлаарх гурван талын уулзалт Женевт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-12 11:34:49

ЖЕНЕВ. /TASS/. Энэ сарын 13-нд Женев хотод Сирийн асуудлаарх ОХУ-АНУ-НҮБ-ын гурван талын уулзалт болно гэж тус хотод  дахь НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Мария Ходынском-Голенищев мэдэгдэв.

Уулзалт лхагва гарагт болох бөгөөд үүнд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд  Геннадий Гатилов, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан зөвлөх Энн Паттерсон нар улсаа төлөөлөн оролцох бол НҮБ-ыг төлөөлж, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура оролцоно.

Ийм хэлбэрийн уулзалт өмнө нь Женев хот дахь АНУ-ын төлөөлөгчийн газарт 2015 оны 12 дугаар сарын 11-нд болсон билээ. Харин энэ удаагийн уулзалт болох газрыг аюулгүй байдлын үүднээс нууцалж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ