Ливид гурван өдрийн гашуудал зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-08 11:10:13

КАИР. /TASS/. Ливийн нийслэл Триполи хотоос зүүн зүгт 160 км зайтай оршдог Злитен хотод пүрэв гарагт сүүлийн жилүүд дэх томоохон халдлагад олон хүн амь үрэгдсэнтэй холбоотойгоор тус улсад гурван өдрийн гашуудал зарлажээ. Энэ тухай телевизийн “Al Arabiya” суваг мэдээлсэн байна.

Халдлагыг амиа золиослогч үйлдсэн байна. Амиа золиослогч мина суурилуулсан автоцистернээр цагдаагийн академийн дасгал сургуулилтын хуарангийн хаалгыг дайран орж дэлбэлжээ. Халдлагын улмаас 74 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн олонхынх нь биеийн байдал хүнд байгаа учир амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүйг хотын эмч нар үгүйсгэхгүй байна.

Хуаранд нийтдээ 500 орчим хүн байжээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь 12 дугаар сарын сүүлээр акедимед элссэн шинэ цэргүүд байсан байна. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэлийн Ливи дэх сүлжээ хүлээжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ