Өнгөрсөн онд 135 сэтгүүлч амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-05 12:08:23

ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн онд дэлхийн 33 оронд 135 сэтгүүлч амиа алдсан тухай мэдээллийг “Press Emblem Campaign” төрийн бус байгууллага Швейцарийн Женев хотноо нийтэлжээ. Тус байгууллага мөргөлдөөний бүсүүдэд хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад үр дүнтэй арга хэмжээ авахыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалдаг байна.

“Press Emblem Campaign” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд хамгийн олон буюу 13 сэтгүүлч Сирид амиа алджээ. Тус улсын дараа тус бүр 10 сэтгүүлч амь үрэгдсэн Ирак, Мексик улс, Франц /9/, Бразил, Ливи, Филиппин /тус тус 8/ орсон байна. Өмнөд Судан болон Йеменд  долоон сэтгүүлч амиа алдсан бол Пакистан, Сомалид зургаа, Гондураст таван сэтгүүлч амь насаа алдсан байна. Украинд Колумб улсын адил дөрвөн сэтгүүлч амь үрэгджээ.

“Press Emblem Campaign” байгууллага статистик мэдээ гаргаж эхэлсэн 2006 оноос хойш дэлхийд хэвлэл мэдээллийн 1184 ажилтан амиа алдсан, өөрөөр хэлбэл, жил бүр дунджаар 118 гаруй хүн амь үрэгдсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ