Архидан согтуурсантай холбоотой хэргүүд гарчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-04 11:59:16

Баярын өдрүүдэд нийслэлд нийт 245 гэмт хэрэг үйлдэгдснээс  хулгайн хэрэг 133, танхайн хэрэг 22 гарлаа гэж УБХЦГ-аас мэдээлж байна.

Зарим томхон хэргээс дурдвал, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь  “Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд нэгэн иргэн хутгалуулсан хэрэг өчигдөр гарчээ. Дуудлагын дагуу шалгахад, ХУД-ийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 38 настай Б гэгч эрэгтэйг хамт архи уусан этгээд нь баруун даланд нь хутгалж, гэмтээжээ. Одоогоор сэжигтнийг  саатуулан шалгаж байна. Мөн Хан-Уул дүүрэгт 31 настай Э-г 42 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалжээ. Мөн Налайхад архи ууж байгаад учир битүүлгээр хоёр хүн амиа алдсан байна. Голчлон архидан согтуурсантай холбоотой гэмт хэргүүд гарчээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ