Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр шалгаж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-31 12:38:33

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг шүүхээс дахин хорих шийдвэрийг  гарган түүнийг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Энэхүү хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцаан шалгаж байгааг эх сурвалжаас тодруулахад үгүйсгэсэнгүй. Одоогоор тэдний гадаад явахыг хориглосон гэх мэдээ ч байна. Албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгт сэжиглэн шалгаж  байгаа аж. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ