"Энтрепренер-2015"-ын “Гран При” шагналыг "Болд төмөр Ерөө гол" ХХК хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-30 13:19:10

МҮХАҮТ оны шилдэг  аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ  тодруулах "Энтрепренер-2015" арга хэмжээг өчигдөр  "Шангри-Ла" зочид буудалд зохион байгууллаа.

 19 дэх жилдээ зохион байгуулж  буй "Энтрепренер-2015" арга хэмжээний “Гран При” шагналыг "Болд төмөр Ерөө гол" ХХК хүртлээ.  2015 оны онцлох  аж ахуйн нэгжээр "Монполимет", "ТЭСО", "Монос" групп, “Талх чихэр” зэрэг 10 компани тодров.  Мөн  "Тогтвортой менежмент нэвтрүүлэгч", "Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч", "Байгалийн нөхөн сэргээгч" зэрэг  номинациар шилдгүүдийг шалгарууллаа.  Түүнчлэн "Монполимет" ХХК Ази, Номхон далайн орнуудын ХАҮТ-уудын Холбооны шагнал "Алтан цом" хүртжээ.

Мөн бизнесийг дэмжигч "Төрийн түшээд"-ээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат , Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар тодорлоо.

 Б.Заяа

Холбоотой мэдээ