Францын сэтгүүлчид Бээжин хориг тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-28 11:53:39

БЭЭЖИН. /Anadolu/. Парисын халдлагыг Хятадын нутаг дэвсгэр доторх “терроризм”-той зүйрлэснийг Бээжингийн “далд сэдэл” хэмээн тайлбарласан Францын сэтгүүлчийн эрхийн мандатыг шинэчлэхээс Хятад татгалзав.

“Террорист ажиллагааг илт дэмжиж буй”-гаа илэрхийлсэн нийтлэл бичсэнээрээ Францын сэтгүүлч Урсула Готье Хятадын ард түмнийг гутаан доромжилсон гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгдсэнийг “Синьхуа” уламжиллаа.

Хятадад сурвалжлага хийхийг Бээжин Готьед зөвшөөрөхгүй гэдгийг Лу мэдэгджээ.

Готьегийн нийтлэлийн эх хувилбарыг англи хэлэнд орчуулсныг “China Digital Times” хэвлэсэн бөгөөд Хятадын Шинжаанд цус урсгасан халдлага болсон хэдий ч Парисын халдлагатай “төстэй зүйл нэг ч байхгүй” гэж франц сэтгүүлч бичжээ.

Зохисгүй нийтлэлдээ Готье уучлалт гуйгаагүй бөгөөд “цаашдаа тэрбээр Хятадад ажиллаж таарахгүй” хэмээн Лу хэлснийг “Синьхуа” мэдээлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ