15.8 км авто замыг шилдэг бүтээн байгуулалтаар онцолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Мандал сумын Нутгийн Зөвлөлөөс анх удаа "Мөнгөн Хараа" шинэ жилийн цэнгүүн зохион байгуулж шилдэгүүдээ тодруулжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нутгийн зөвлөлөөс энэ жил анх удаа санаачлан хийсэн нэгэн ажил бол сумаасаа төрөн гарсан, эх орныхоо нэр алдрыг дэлхийн тавцанд дуурсгаж яваа алдартнуудаа нутгийн зон олондоо, хойч ирээдүй болсон залуу үедээ танилцуулан алдаршуулах зорилгоор “Мөнгөн Хараа” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулсан байна.
Уг цэнгүүний оргил үе шилдгийн шилдэгүүдээ тодруулахад Нийгмийн салбарын онцлох хүнээр “Оюуны ухааны академи”-ийн захирал Х.Хатанбаатар, Спортын салбарын онцлох хүнээр аймгийн арслан Н.Баярбаатар, Бизнесийн салбарын онцлох хүнээр “Монзол” ХХК-ийн захирал Ч.Чинбат, Зэвсэгт хүчний салбарын онцлох хүнээр Бригадын генерал П.Доржпүрэв, Шилдэг бүтээн байгуулалтаар Мандал суманд тавигдсан 15.8 км хатуу хучилттай, асьфалтан авто замыг тус тус шалгаруулжээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг