Өдөрт 180 орчим хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-23 11:40:14

ТЕГЕРАН. /Xinhua/. Ираны нийслэл Тегеран хотод агаарын бохирдлын улмаас өдөрт 180 орчим хүн нас барж байна гэж хотын захиргааны өндөр албан тушаалтан хэлснийг “IRNA” агентлаг мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Тегеранд агаарын бохирдлын түвшин маш өндөр байсны улмаас өдөрт 150-180 хүн нас барсан тухай статистикийн мэдээ буйг Хотын зөвлөлийн дарга Мехди Чамран уулзалтын үеэр мэдэгджээ.

Агаарын чанар муу байсны улмаас тус хотын сургууль, цэцэрлэгүүдийг гурван өдөр дараалан хаах үеэр тэрбээр мэдэгдэл хийсэн байна.

Ираны Тегеран мужид байрладаг, байгаль орчныг бохирдуулагч зарим үйлдвэрүүдийг хаах, хотын төвд машин оруулах зөвшөөрлийг зарахаа зогсоох шийдвэрийг ням гарагт тус хотын агаарын бохирдлын хороо гаргасан юм.

Тегеран хотын замын хөдөлгөөнийг хязгаарлах, цэвэр түлш болон түлш хэмнэгч тээврийн хэрэгсэлтэй болохыг шамдуулсан хууль батлах замаар Ираны Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг зохицуулахаар ажиллаж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ