НҮБ цагаачлалын хямралын асуудлаар хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-23 11:11:51

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ дүрвэгсэд, цагаачлалын хямралыг хэлэлцэх зорилгоор 2016 оны есдүгээр сарын 16-нд өндөр түвшинд хурал зохион байгуулна. Үүнтэй холбогдох шийдвэрийг ЕА-н хурлын үеэр зөвшилцөн баталсан байна.

ЕА мөн энэ хямралыг зохицуулах арга замтай холбоотой зөвлөмж бүхий “иж бүрэн тайланг” 2016 оны тавдугаар сард багтаан бэлтгэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс, харин ЕА-нь 70 дугаар чуулганыг даргалагч Могенс Люккетофтоос ирэх онд болох хурлын үеэр баталж магадгүй баримт бичгийг боловсруулахыг хүсчээ.

Дүрвэгсэд, цагаачлалын хямралыг хэлэлцэх форумыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даргалан явуулна гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч даваа гарагт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, уулзалтын үеэр дүрвэгсдийг тараан байрлуулах, мөн боловсрол эзэмших, ажлын байртай болох арга замыг нь өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, 2015 он гарснаас хойш 1 сая орчим дүрвэгч Европт ирсний 50 гаруй хувь нь Сирийн иргэд байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ