Францад халдлага гарахаас урьдчилан сэргийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-23 09:15:29

ПАРИС. /ВВС/. Францын Орлеанс хот дахь цагдаа болон цэргийн албан хаагчдыг чиглэсэн террорист халдлага гарахаас цагдаа нар урьдчилан сэргийллээ гэж тус улсын Дотоод хэргийн сайд Бернард Казэнеуве мэдэгдэв.

20 болон 24 настай хоёр залууг 12 дугаар сарын 19-нд баривчилж, байцаалт авсан гэж тэрбээр мэдэгджээ. Уг хоёр залуу Сирид байгаа францтай холбоотой байдаг ажээ.

Өнгөрсөн сард Парис хотод болсон халдлага сүүлийн хэдэн арван жил Францад тохиолдоогүй томоохон цохилт болсон юм. Уг  халдлагын үеэр 130 хүн амиа алдсан билээ.

Энэ жил Францад зохион байгуулах гэж байсан террорист 10 халдлагыг зогсоолоо гэж Казэнеуве Францын өмнөд нутгийн Тулуза хотод айлчлах үеэрээ мэдэгджээ.

Парисын баруун өмнөд хэсэгт үйлдэхээр төлөвлөсөн байсан уг халдлагыг Сири дэх франц залуу төлөвлөсөн эсэхийг мөрдөн шалгаж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ