Эхийгээ хөнөөсөн этгээдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-22 13:24:06

Өнгөрөгч сарын 30-ны өдөр 54 настай, эмэгтэй А нь өөрийн гэртээ буюу  Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-413 тоотод хурц ирмэгтэй зүйлээр биедээ олон удаа  хатгагдсаны улмаас  нас барсан байдалтай олджээ.

Энэхүү хэрэгт талийгаачийн охин Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм. Уг хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ