“Баянзүрх бизнес форум” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-22 09:48:22

 “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өчигдөр буюу энэ сарын 21-нд “Баянзүрх бизнес форум” зохион байгуулав.

Уг форумд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, үг хэлэв. Тэрбээр иргэдийг ажлын байраар хангах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд Хөдөлмөрийн яам идэвхтэй ажиллаж, олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг дурдаад “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд  үнэлгээ өгч, хямралын үед ажлын байр бий болгож хадгалах, ажил олоход хүндрэлтэй иргэдэд ур чадвар олгож ажлын байранд зуучлахад чиглэсэн хөтөлбөрүүдийг 2016 онд хэрэгжүүлэхээр боловсруулсан. Жижиг дунд бизнес эрхлэгчид ажлын байрыг олноор бий болгодог. Тиймээс Засгийн газар жижиг дунд бизнес эрхлэгчдээ бололцоотой бүхий л аргаар дэмжиж ажиллана” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ