Эрэн сурвалжилж байсан 259 оргодлыг барьжээ

Монголын мэдээ | Хууль
ariunzaya@montsame.mn
2015-12-21 17:30:16

Нийслэлийн хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Дээрх үзүүлэлтэд дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор “Нийслэл-Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилж байсан 259 оргодол этгээдийг тогтоож, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 428 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 455, ажиллагааны явцад 915 хэргийг тус тус илрүүлжээ. 12 дугаар сарын 10-ны  байдлаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар өссөн байна.

 Б.Заяа
 

Холбоотой мэдээ