Орхон аймагт 43 мянга 891 мал тоологдлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-21 12:22:28
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын долоонд улсын хэмжээнд мал тооллого эхэлсэн. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумаас ажлын хэсэг томилогдон, 21 багт тооллого явуулахад аймгийн хэмжээнд таван хошуу мал өссөн дүн мэдээ гарчээ.

Тодруулбал, нийт 43 мянга 891 мал тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 2800 –аар илүү байгаа юм. Энэ жил Орхон аймагт малчин өрх 311 бүртгэгджээ. Мөн малтай иргэд 180 байна.  Мал тооллогын үеэр үхэр 7134, хонь 19 мянга 243, тэмээ 9, ямаа 14 мянга 140, адуу 3365 бүртгэгдсэн гэж Баян-Өндөр сумын статистикч П.Гантуяа хэллээ.

Баян-Өндөр суманд 2000 гаруй малтай хэд, хэдэн өрх  бий гэнэ. Өмнөх жилүүдэд таван хошуу малаас тэмээний  тоо толгой өсдөггүй байсан ч  энэ жил нэгээр нэмэгдсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ