Арванхоёрдугаар сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-21 09:25:20

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

08.30 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд болно.

08.30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно.

09.00 цагт Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлт ХАХНХЯ-ны 10 давхарт болно.

09.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Бүсийн зарим орны сонгуулийн төв байгууллага хоорондын ахлах албан тушаалтны уулзалт" сэдэвт олон улсын хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт “БХБ-ын сайдын 100 хоног” нээлттэй өдөрлөг болно.

10.00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан НЗДТГ-ын А.танхимд болно.

10.00 цагт БСШУЯ-нд “Хүний нөөцийн систем”-ийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг БСШУЯ, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурна.

14.00 цагт Бяцхан охин Учралд туслах "Учралтай үдэш" хандивийн тоглолт Хүннү моллд болно.

16.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Холбоотой мэдээ