Худалдааны ажилтны өдрөөр хямдралтай үйлчилнэ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:33:05

 Жил бүрийн 12-р сарын гурав дахь ням гарагт Худалдааны ажилтан, ажилчдын өдөр тохиодог билээ. Энэ оны 12-р сарын 20-нд тохиож байгаа Худалдааны ажилтан ажилчидын өдрийг АҮ- ын яамнаас “Үндэсний хямдралын өдөр” болгон зарлалаа.

Энэ өдөр Булган сумын бүх худалдаа эрхлэгчид  ажил үйлчилгээгээ иргэддээ сурталчилах төрөл бүрийн арга хэмжээнүүдийг өөрсдийн байран дээрээ зохиохийн зэрэгцээ тодорхой нэр төрлийн бараа бүтээгдхүүнээ хямдарсан үнээр борлуулан иргэдэд  үйлчлэх гэж байна. Булган аймгийн ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Ажил олгогч эздийн холбоо, ХХААГ, стандартчилал хэмжилзүйн хэлтэс, худалдаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна.

П.Батням

Холбоотой мэдээ