Уриншид зөвхөн улаанбуудай тариалах бодлого барьж байна

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:28:08

Сэлэнгэ аймаг уриншид зөвхөн улаанбуудай тариалж, тосны ургамлыг жил бүр нэг талбайд давтан тариалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.

Ингэснээр 2-3 талбайт сэлгээг мөрдөн, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглан ажиллажээ. Мөн аймгийн хэмжээнд химийн уринш 54760 га, механик уринш 84310 га-д буюу нийт 139069 га талбайд уринш бэлтгэж, тосны ургамлыг нийт талбайнхаа 11.8 хувьд тариаллаа.

Намрын ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр улаанбуудайг га-гаас 9.5 цн, тэжээлийн ургамал 5.6 цн, тосны ургамал 5.4 цн, төмс 125.3 цн, хүнсний ногоо 123.7 цн ургац тус тус хураан авахаар ургацын урьдчилсан баланс гарсан байв. Гэтэл цаг уурын эрсдлээс шалтгаалан ургац хураалтын эцсийн мэдээгээр улаанбуудай га-гаас 7.6 цн, бусад үр тариа га-гаас 3.3 цн, тэжээлийн ургамал га-аас 10.8 цн, тосны ургамал га-гаас 3.7 цн, төмс га-гаас 135.2 цн, хүнсний ногоо га-гаас 126.2 цн-ийг  хураалаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ