Сэлэнгэчүүд утаагүй зуух хэрэглэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:54:47

Сэлэнгэ аймгийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор УИХ гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын санаачлагаар “Сэлэнгэ хөгжил” сангаас эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгох үйл ажиллагааны нээлт өнгөрсөн пүрэв гарагт боллоо.

Тус зуухны утаа ялгаруулах, үр ашгийг турших лабораториор 15 төрлийн зуухыг туршилтад оруулж шалгажээ. Ингэхэд “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн “Өлзий” зуух бүрэн шаталттай гэдгээ харуулж шалгарсан байна. Энэхүү зуух нь европ стандартын хийцтэйгээс гадна бүрэн шаталттай, мөн бүх хатуу түлшээр галлах боломжтой ажээ. Тухайлбал мод, түүхий нүүрс, сайжруулсан нүүрс зэрэг хэрэглээнд өргөн нэвтэрсэн түлш багтаа гэнэ. Тус зуухны хүчин чадал нь 3кВТ-аас  дээш, тоосонцрын хэмжээ нь 70 мгр/мДж хүртэлх, нүүрстөрөгчийн дутуу исэл нь 7 грмДж хүртэлх, ашигт үйлийн коэффициент нь 70 хувиас дээш үзүүлэлттэй юм байна.
Тус арга хэмжээнд “Сэлэнгэ хөгжил” сангийн ТУЗ-ын дарга Г.Оюунбат, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын орлогч дарга Б.Орхон нар оролцлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ