Э.Мөнхбилэг “Рио-2016” олимпийн сайн дурын багт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-18 12:00:25

Ширээний теннисний олон улсын шүүгч Э.Мөнхбилэг “Рио-2016” олимпийн наадмын сайн дурынхны багт ажиллахаар болов.

Тэрбээр “Сингапур-2010”, “Наньжин-2014” залуучуудын олимп болон “Казань-2013” Универсиадад ширээний теннисний шүүгчээр ажилласан  юм. Э.Мөнхбилэг нь 2014 оны залуучуудын олимпийн ширээний теннисний аваргын алтан медалийн төлөөх тоглолтыг шүүсэн гэдгээрээ олны танил болсон төдийгүй мэргэжилдээ өсч яваа, англи хэл эзэмшсэн  чадварлаг шүүгч гэж Олон улсын ширээний теннисний холбоо үнэлж байдгийн баталгаа болгож олимпийн сайн дурын багт ажиллуулахаар ийнхүү сонгожээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ