Агааржуулах хоолойд орж гацсан байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-18 11:45:41

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансарднаас иргэн Г согтуугаар агааржуулах хоолойгоор дамжин буух гэж байгаад гацсаныг Аврагчид гаргаж авчээ.

Тодруулбал 6 давхар орон сууцны дээврээс нь агааржуулах хоолойгоор буух гэж байсан аж. Аврагчид иргэн Г-г тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчээ.  

Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт 50 орчим насны хоёр эрэгтэй ухаангүй согтуу хэвтэж байсныг Аврах бүлгийн алба хаагчид гаргаж, аюулгүй болгов. 

Н.Туяа

Холбоотой мэдээ